ИРГЭД, ЖОЛООЧ НАРЫН АНХААРАЛД
эх сурвалж: medee.mn
Монгол Улсын Их хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор зарим гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлага, зөрчлийн шийтгэлээс нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солихтой холбогдсон "Өршөөл үзүүлэх тухай" хууль гарсан.
Уг хуулиар 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 24.00 цагаас 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24.00 минутаас өмнө Зөрчлийн тухай хууль заасан зөрчил үйлдсэн зөрчлийг өршөөх тухай. “Хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-д Зөрчлийн тухай 14.7 дугаар зүйлд заасан зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулсан торгох, баривчлах, эрх хасах шийтгэлийн төлбөрийн 50 хувийг төлсөн бол үлдсэн хувийг өршөөн чөлөөлнө” гэж заасан.
Иргэд та бүхэнд торгуулийн мэдээллээ хэрхэн шалгах, торгуулиа хэрхэн зөв төлөх талаарх мэдээллийг хүргэж байна.