• Замын хөдөлгөөний дүрэм
  • Холбоо барих

"МОТОЦИКЛЬ БҮХИЙ ӨРХ БҮРТ-ХАМГААЛАХ МАЛГАЙ АЯН"-НЫ ХҮРЭЭНД 500 ИРГЭНД ХАМГААЛАЛТЫН МАЛГАЙ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ОЛГОЛОО

2018-05-31

Улсын хэмжээнд зохион байгуулагдаж буй "Мотоциклын бүртгэл" нэгдсэн арга хэмжээг Өмнөговь аймаг "Мотоцикль бүхий өрх бүрт хамгаалах малгай аян"-аар үргэлжлүүлж байна.

Уг аяны хүрээнд Гурвантэс сум дахь цагдаагийн тасгаас нийт 500 иргэнд стандартын хамгаалалтын малгайг үнэ төлбөргүй өглөө.

Арга хэмжээ тус аймгийн ГХУСАЗСЗ-ийн даргын баталсан удирдамж, төлөвлөгөөний дагуу 08 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд бүх сумдад үргэлжлэн зохион байгуулагдах юм.