"МОТОЦИКЛЬ БҮХИЙ ӨРХ БҮРД ХАМГААЛАХ МАЛГАЙ" аян үргэлжилж байна
Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газраас аймаг, сумдын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран зохион явуулж байгаа "Мотоцикль бүхий өрх бүрд хамгаалах малгай" аян амжилттай үргэлжилж байна.
Уг аяны хүрээнд 10 дугаар сарын 01-ний өдөр Цагдаагийн газар "Арвижихговь" авто сургуультай хамтран Баяндалай сумын мотоцикльтой иргэдэд 50 ширхэг хамгаалах малгайг үнэ төлбөргүй олгож, 30 иргэнийг А ангиллын сургалтад хамруулахаар бүртгэлээ.
2018 он гарсаар аймгийн хэмжээнд Мотоцикльтой холбоотой зам тээврийн осол, хэрэг 7 бүртгэгдэж 4 хүний амь нас хохирсон. Хэргийн шалтгаан нь жолооч, зорчигч хамгаалах малгай хэрэглээгүй замын хөдөлгөөнд оролцож хурд хэтрүүлж онхолдсоны улмаас шидэгдэж толгойдоо гэмтэл авсан байна. Мотоцикль нь өөрөө хурд, хүчтэй хөнгөн жинтэй учраас жолооч, зорчигч бэртэл гэмтэл авах нь амархан юм.
Иймд иргэд мотоцикль жолоодохдоо хамгаалах малгай хэрэглэх, заавал хамгаалах малгай хэрэглэсэн зорчигч тээвэрлэж замын хөдөлгөөнд оролцох шаардлагатайг анхааруулж байна.