• Замын хөдөлгөөний дүрэм
  • Холбоо барих

ХАРАА ХЯНАЛТГҮЙ УНАДАГ ДУГУЙ, РОЛИК, СКУТЕРЭЭР ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦОЖ БАЙГАА БАГА НАСНЫ ХҮҮХДҮҮДИЙГ ЭЦЭГ, ЭХ , АСРАН ХАМГААЛАГЧИД НЬ ХҮЛЭЭЛГЭН ӨГЧ АЖИЛЛАЖ БАЙНА.

2018-05-28
ХАРАА ХЯНАЛТГҮЙ УНАДАГ ДУГУЙ, РОЛИК, СКУТЕРЭЭР ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦОЖ БАЙГАА БАГА НАСНЫ ХҮҮХДҮҮДИЙГ ЭЦЭГ, ЭХ , АСРАН ХАМГААЛАГЧИД НЬ ХҮЛЭЭЛГЭН ӨГЧ АЖИЛЛАЖ БАЙНА.

Говь-Алтай аймгаас “Бяцхан зорчигч” аяны хүрээнд хараа хяналтгүй унадаг дугуй, ролик, скутерээр замын хөдөлгөөнд оролцож буй хүүхдэд тавих хяналтыг сайжруулах, энэ чиглэлээр эцэг, эхчүүдэд мэдээ, сэрэмжлүүлэг хүргүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр “УНАДАГ ДУГУЙ, РОЛИК, СКУТЕР” хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна.

Арга хэмжээний хүрээнд гудамж, талбайд унадаг дугуй, ролик унаж замын хөдөлгөөнд оролцож буй хүүхдүүдэд хяналт тавин ар гэр асран хамгаалагчдад нь хүлээлгэн өгч, бага насны хүүхдэд тавих хараа хяналтыг сайжруулах талаар зөвлөгөө өгөв.

ЭЦЭГ, ЭХЧҮҮДИЙН АНХААРАЛД: Эцэг эх, асран хамгаалагч нар 10 хүртлэх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, 14 нас хүрээгүй хүүхэд унадаг дугуй унаж замын хөдөлгөөнд оролцохгүй болохыг анхааруулж байна.