ХӨВСГӨЛ АЙМАГТ "АВТОМАШИНГҮЙ ӨДӨР" ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасаг нь “Бяцхан зорчигч” аяны хүрээнд тус аймгийн Биеийн тамир, спортын газар, Эрүүл мэндийн газар, Мөрөн сумын ЗДТГазар хамтран нийтийн биеийн тамирийг дэмжих, иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдийн идэвхтэй хөдөлгөөнийг дэмжиж 10,000 алхам уриатай "Автомашингүй өдөр"-ийг 2018.05.26-ны өдөр зохион байгууллаа.
Мөн тус арга хэмжээнд оролцож байгаа байгууллага, хамт олныг хүүхдийг зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх ажилд хамтран оролцож, бага насны хүүхдээ зөв тээвэрлэх, харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх чиглэлээр уриалж 09:00 цагаас 17:00 цаг хүртэл аймгийн төв замуудын хөдөлгөөнийг хязгаарлаж, иргэдийг унадаг дугуй болон явганаар хөдөлгөөнд оролцох үеийн аюулгүй байдлыг ханган ажиллалаа.