• Замын хөдөлгөөний дүрэм
  • Холбоо барих

Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрэл дохио тавьж хэрэглэх зөвшөөрөл

2017-01-01
Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрэл дохио тавьж хэрэглэх зөвшөөрөл

Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрэл дохио тавьж хэрэглэх зөвшөөрөл хүсэхдээ байгууллага, албан тушаалтан дараах материалыг бүрдүүлэн ЦЕГ-ын  Бүртгэл хяналтын төвд албан бичгээр хүсэлт гаргана. Үүнд:

1. Байгууллага, албан тушаалтны албан хүсэлт;
2. Тээврийн хэрэгслийн гэрчилгээний болон жолоочийн үнэмлэхний хуулбар;
3. Тээврийн хэрэгслийн бичиглэл болон тээврийн хэрэгслийг бүхэлд нь харуулсан фото зураг /4 талаас/

Техник үйлчилгээний болон харуул хамгаалалтын  албад дараах материалыг нэмж бүрдүүлнэ.


1.Үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хуулбар
2.Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
3.МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 2-р бүлгийн 2.4 дэх заалтыг жолоочид танилцуулсан баримт
4.Тээврийн хэрэгслийн торгуулийг torguuli.police.gov.mn сайтаас магдлан шалгаж хэрэв торгууль бичигдсэн тохиолдолд тухайн торгуулийг төлж барагдуулсан баримт

Тусгай дуут болон гэрэл дохио тавьж хэрэглэх тээврийн хэрэгсэл нь “Тээврийн хэрэгсэлд ашиглах тусгай дуут болон гэрлэн дохио” MNS4979:2016 стандартын 6 дугаар зүйлд заасан бичиглэлийг стандартын дагуу хийсэн байна.

6 дугаар зүйл. Тусгай дуут болон гэрлэн дохиогоор тоноглогдсон тээврийн хэрэгслийн таних тэмдэг, бичиглэл
6.1 Тээврийн хэрэгслийн урд хэсэг /капот/, тээшний таганд 350х350мм-ээс багагүй хэмжээтэй байгууллагын таних тэмдэг, хоёр хажуугийн хэсэгт 60мм-ээс багагүй өндөртөй цифр бүхий харицах утасны дугаарыг байрлуулна. 
1.2 Хөх-улаан өнгийн тусгай гэрлэн дохиогоор тоноглогдсон тээврийн хэрэгслийн таних бичиглэл /байгууллагын нэр, зориулалт, ажлын онцлог гэх мэт/-ийн үсгийн өндөр 100мм-ээс 400мм, харин улаан, ногоон, шар өнгийн тусгай гэрлэн дохиогоор тоноглогдсон тээврийн хэрэгслийн хувьд 100мм-ээс 250мм байвал зохино. 
Таних бичиглэлийг монгол хэл дээр крилл үсгээр бичих бөгөөд доод мөрөнд нь дагалдуулж латин үсгээр галиглах буюу англи хэл дээр орчуулж бичсэн байж болно.
6.3 Таних тэмдэг, бичиглэлийг тухайн тээврийн хэрэгслийн үндсэн өнгөнөөс ялгарах өнгөөр хийнэ.
6.4 Тусгай дуут болон гэрлэн дохиогоор тоноглогдсон тээврийн хэрэгслийн гадна талд зар сурталчилгааны агуулга бүхий зураг, бичиглэл байрлуулахыг хориглоно.