• Замын хөдөлгөөний дүрэм
  • Холбоо барих

Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрлэн дохио тавьж хэрэглэх журам"-ын хэрэгжилтэд хяналт шалгалт хийж байна

2017-12-27
Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрлэн дохио тавьж хэрэглэх журам

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсээс Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн А/292 дугаар тушаалаар шинэчлэн баталсан "Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрлэн дохио тавьж хэрэглэх журам"-ын хэрэгжилтийг хангах чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллагуудын тусгай дуут болон гэрэл дохио ашиглан замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслүүдийн зөвшөөрөл, өнгийн гэрэлтүүлгийн хэрэгсэлд хяналт, шалгалтыг явуулан илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээг авч, жолооч нарт шинэчлэн баталсан журам, Замын хөдөлгөөний дүрэм болон бусад хууль тогтоомжийн талаар сургалтыг зохион явуулан ажиллаа.

ЗӨВЛӨМЖ: 
Жолооч та бүхэн зөвөөрөлгүй тусгай дуут болон гэрэл дохио ашиглан замын хөдөлгөөнд оролцохгүй байх, гэрэлтүүлүүр хэлбэртэй ашиглаж байгаа нэмэгдэл гэрэл /Led/ хэрэглэхгүй байхыг зөвлөж байна.