Тэсрэх материал тээвэрлэх тээврийн хэрэгсэлд тавих техникийн шаардлага
Тэсрэх материал тээвэрлэх тээврийн хэрэгсэлд тавих техникийн шаардлага
- Тусгай зориулалтаар үйлдвэрлэсэн, тоноглогдсон тээврийн хэрэгсэл, чиргүүлийг үзлэг оношлогоонд хамруулж, тээврийн хэрэгсэлд байршил тогтоогчийг суурилуулсан байна.
- Тэсрэх материалыг зориулалтын, тусгай тоноглогдсон шингэн түлшээр ажилладаг автомашинаар тээвэрлэнэ.
- Тэсрэх материал тээвэрлэх зориулалтын болон тусгай зориулалтын тээврийн хэрэгслийн хөдөлгүүрээс гарч байгаа утааны яндан оч баригчтай байхаас гадна түлшний савнаас алслагдсан байна.
- Тэсрэх материал тээвэрлэх зориулалтын авто машины тэвшний хана, шал нь үрэлтээс оч үүсэхээргүй галд тэсвэртэй материалаар хийгдсэн байна.
- Тэсрэх материал тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийн түлшний банкны хойд ба урд хэсэгт нь төмөр хаалтаар тоноглох, доод талаас нь 10х10 мм торлож нүхэлсэн төмрөөр хамгаалсан байх бөгөөд хамгаалалт болон түлшний савны хоорондох зай 20 мм-ээс багагүй завсартай байна.
- Түлшний банк нь хөдөлгүүр, цахилгааны утаснууд, утааны яндангаас алслагдсан зайнд байрласан байх бөгөөд түлш шатахуун гоожих тохиолдолд газарт шууд асгарахаар байрласан байх ёстой.
- Хүчдэл нь 24 В-аас их байж болохгүй.
- Цахилгааны хэлхээнд хүчдэлийн хэлбэлзэлээс хамгаалах гал хамгаалагчтай байхаас гадна жолооч бүхээгнээс удирдлагаар бүх хүчдэлийг салгах боломжтой байна.
- Цахилгааны утаснуудыг найдвартай тусгаарласан, богино холболт үүсэхгүй маш сайн бэхэлсэн, машины доргилт, цохилтод гэмтэхээргүй утааны яндангийн халалтаас хамгаалсан зайнд тоноглосон байна.
- Цахилгаан утасны хамгаалалтын гадарга нь байгаль цаг уур болон бусад нөлөөлөлд тэсвэртэй байна.
- Бүхээг нь галд тэсвэртэй,бат бөх материалаар хийгдсэн, бэхэлгээ сайтай байх;
- Хаалга нь бат бөх, цоожлох боломжтой;
- Бүхээгийн арын хаалга онгойсон тохиолдолд дохио өгөх систем байрлуулж, гал унтраах хороор тоноглогдсон байна;
- Дотоод буюу технологийн тээвэрлэлтээс бусад тохиолдолд задгай тэвштэй тээврийн хэрэгслээр тээвэрлэхийг хориглоно
- а/бүхээгний дээр болон тэвшний баруун, зүүн хойд талын дээд өнцөгт шар гэрэл буюу гэрэл ойлгогч байрлуулсан байна;
- б/машины дугуйны хэмжээнд таарсан 2-с доошгүй ивүүр;
- в/5 литрээс багагүй хэмжээтэй 2-3 галын хор/ашиглалтын хугацаа дуусаагүй/;
- г/гал унтраах цохиур;
- д/шуурхай засвар үйлчилгээ хийхэд шаардагдах иж бүрэн багаж түлхүүр;
- ж/улаан гэрэлтэй анивчих гар чийдэн;
- з/Замын хөдөлгөөний дүрмийн 2.1-д заасан “Орохыг хориглоно” тэмдэг 2 ширхэг;
- и/ослын зогсолтын тэмдэг 2 ширхэг;
- к/гулгалтаас хамгаалах гинж;
- м/эмийн сан.
- Тэсрэх материал ачсан тээврийн хэрэгсэлд өөр төрлийн ачаа ачихыг хориглоно.
- Тэсрэх материал тээвэрлэх тээврийн хэрэгслийг тухайн байгууллагаас томилогдсон эрх бүхий ажилтан нь жолоочийг байлцуулан шалгаж, баталгаажуулан замын хуудаст тэмдэглэл үйлдэнэ.
- Баталгаажуулаагүй авто тээврийн хэрэгсэлд тэсрэх материал ачихыг хориглоно.
- Авто тээврийн хэрэгслүүдийг шалгах үзүүлэлтийн жагсаалтыг байгууллагын удирдлага гаргаж батална.