Тэсрэх материал тээвэрлэх тээврийн хэрэгслийн жолоочид тавигдах шаардлага
Тэсрэх материал тээвэрлэх тээврийн хэрэгслийн жолоочид тавигдах шаардлага
- Тэсрэх материал тээвэрлэх тээврийн хэрэгслийн жолооч нь тухайн ангиллын тээврийн хэрэгслийг 3-аас дээш жил тасралтгүй жолоодсон, эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан байна.
- Дээрх ажилд томилогдсон жолооч нь тэсрэх материалтай харьцаж ажиллахажилчдыг бэлтгэх сургалтад хамрагдсан байна.
- Найман цагаас дээш хугацаагаар тээвэрлэлтийн ажил үйлчилгээг тасралтгүй үргэлжлүүлэх нөхцөлд ээлжийн жолоочийг хамтад нь томилно.
а/ тээвэрлэлтийн маршрут \замнал\-ын схем;
б/ тухайн тээврийн хэрэгсэлээр тэсрэх материал тээвэрлэх тээврийн хэрэгслийн зөвшөөрөл;
в/ тээвэрлэж яваа тэсрэх материалуудын ослын карт;
г/ тээвэрлэгч байгууллага нь замын хуудасны зүүн дээд талд аюултай ачаа гэсэн тэмдэг улаанаар дарсан байна.
- Тэсрэх материал тээвэрлэж яваа жолооч нь батлагдсан замналыг зөрчих, өөр газарт зогсолт хийх, хурд хэтрүүлэхийг хориглоно.
- Зайлшгүй зогсолт хийх тохиолдолд ачааг илгээгч болон хүлээн авагч байгууллагад шуурхай холбоогоор мэдэгдэж, суурин газраас 200 метрээс багагүй, замын баруун гар талыг шахаж, хойно ба урдаа 100 метрийн зайнд ослын зогсолтын тэмдэг тавих, шаардлагатай гэж үзвэл ачааг нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ авна.
- Зам тээврийн осолд холбогдсон тохиолдолд жолооч замын хөдөлгөөний дүрэм болон ослын картанд заасны дагуу шуурхай ажиллаж шаардлагатай гэж үзвэл онцгой байдал болон эмнэлгийн түргэн тусламж дуудах, зам тээврийн осол, хэргийн газар руу гадны хүмүүсийг ойртуулахгүй байх арга хэмжээ авна.
- Замын тээврийн осол, хэрэг гарсан газарт цагдаагийн болон эмнэлгийн ажилтныг нэвтрүүлнэ.
- Тээвэрлэж яваа ачааныхаа шинж байдлын тухай тодорхой мэдээлэл өгнө.
- Жолооч автомашиныхаа техникийн бүрэн бүтэн байдал, ачааны татлага, лац ломбо болон тэвшний хаалга хаалтуудад тус тус хяналт тавьж ажиллана.
- Тэсрэх материал тээвэрлэж яваа жолоочид дараах зүйлийг хориглоно.
а/ гэнэт хурдан хөдөлгөөн хийх, огцом тормозлох;
б/ бүрэн бус автомашин чирэх;
в/ хөдөлгүүрээ унтрааж, хурдны хайрцаг холбоосуудыг салгаж өнхөрүүлэх;
г/ 100 метрийн дотор ил гал гаргах, тамхи татах;
д/ зайлшгүй шаардлага гарсанаас бусад нөхцөлд ачаатай тээврийн хэрэгслийг хамгаалалтгүй орхиж явах.
- Тэсрэх материал тээвэрлэж яваа тээврийн хэрэгсэлд ачааны бичиг баримтад тусгаагүй ачаа бараа, гадны хүн хамт авч явахыг хориглох
- Жолооч нь Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар зүйлийн 2.7 дахь заалтыг зөрчихыг хориглоно.
Үйлдвэрлэлийн технологи /дотоод/-ийн тээвэрлэлтэнд тэсрэх материал тээвэрлэхдээ тусгай тоноглогдсон зөвшөөрөлтэй тээврийн хэрэгслээр гүйцэтгэнэ.