• Замын хөдөлгөөний дүрэм
  • Холбоо барих

МАЛЫН ХУЛГАЙГ ИЛРҮҮЛЛЭЭ

2017-12-27
МАЛЫН ХУЛГАЙГ ИЛРҮҮЛЛЭЭ

Төв аймаг дахь Цагдаагийн газрын Лүн сумын Замын цагдаагийн алба хаагчид замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр хөдөлгөөнт эргүүл болон хяналт шалгалтыг тасралтгүй зохион байгуулж ажиллаж байна.

Үүрэг гүйцэтгэн ажиллах хугацаандаа 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Архангай аймгийн Хашаат сумын нутаг дэвсгэрээс бусдын 1 тооны тэмээ хулгайлан нядалж тээвэрлэн явсныг тус хэсгийн алба хаагчид илрүүлэн харъяа аймгийн цагдаагийн газарт шилжүүлэн шалгаж байна.