• Замын хөдөлгөөний дүрэм
  • Холбоо барих

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАМЫН ЦАГДААГИЙН ХЭЛТЭСТ "НИСДЭГ КАМЕР" /ДРОН/ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

2017-12-28
ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАМЫН ЦАГДААГИЙН ХЭЛТЭСТ

Хан-Уул дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн ажлыг хөнгөвчлөх, онц яаралтай цагт ашиглах нисдэг камер /дрон/-ыг 2017.12.25-ны өдөр хүлээлгэн өглөө.

Дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд Нисэх, Яармагийн замд жолооч нар хурд хэтрүүлэх, явган зорчигч амь насаа алдах, осолд өртөх, эд материалын хохирол амсах тохиолдол гардаг. Энэ бүхнээс урьдчилан сэргийлэх, албан хаагчдын ажлыг хөнгөвчлөх зорилгоор Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга ГХУСАЗСЗ-ийн дарга Б.Цэрэн нисдэг камер буюу дрон гардуулан өгсөн юм.

Замын цагдаагийн хэлтсийн албан хаагчид энэхүү төхөөрөмжийг хүлээн авч ажиллуулснаар замын хөдөлгөөний нөхцөл байдлын мэдээллийг шуурхай хүлээн авах, иргэдийн аюулгүй, түргэн шуурхай зорчих, гарч болзошгүй зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх ажлыг гүйцэтгэх боломж бүрдэж байгаа юм.