• Замын хөдөлгөөний дүрэм
  • Холбоо барих

ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБАНЫ АЛБА ХААГЧИД “ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ- ЦЭВЭР ОРЧИН” УРИАЛГАД НЭГДЭЖ 2023 ОНЫ 03 ДУГААР САРЫН 31-НИЙ ӨДӨР ХАН-УУЛ ДҮҮРГИЙН 15 ДУГААР ХОРОО “МАХАТМА ГАНДИГИЙН ГУДАМЖ” ОРЧМЫН ЗАМ ТАЛБАЙ, НОГООН БАЙГУУЛАМЖИД БИЙ БОЛСОН ХОГ ХАЯГДЛЫГ ЦЭВЭРЛЭЛЭЭ

2023-03-31

Дулааны улирал эхэлсэнтэй холбогдуулан хуримтлагдсан хог хаягдлыг цэвэрлэж, хөрсний бохирдлыг бууруулах, орчны бохиролдлоос үүдэлтэй халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор зохион байгуулагдаж байгаа “Эрүүл аюулгүй-Цэвэр орчин” уриалгад Тээврийн цагдаагийн албаны алба хаагчид нэгдэн энэ оны 03 дугаар сарын 31-ний өдөр 14:00 цагаас 16:30 цагийн хооронд Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Махатма Гандигийн гудамж” орчмын зам талбай, ногоон байгууламжид бий болсон хог хаягдлыг түүж цэвэрлэлээ.

            МУ-ын Эрүүл ахуйн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, Хог  хаягдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4.4 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 264 дүгээр тогтоол, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 02, 03, 04 дүгээр албан даалгаврын хэрэгжилтийг хангах зорилгоор зохион байгуулж байгаа бүх нийтийн цэвэрлэгээнд нийт иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудыг идэвхтэй оролцохыг уриалж байна.