ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБАНЫ 90 ЖИЛИЙН ТҮҮХИЙГ ӨГҮҮЛЭХ ГЭРЭЛ ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Тээврийн цагдаагийн алба үүсэн байгуулагдсаны 90 жилийн ойг угтан үе үеийн алба хаагчид, тэдний ар гэрийнхний дурсамж, түүхийг хадгалсан 900 гаруй гэрэл зургаас бүрдсэн үзэсгэлэнг Монголын Уран зургийн галерейд дэлгэлээ.
Тус үзэсгэлэн нь албаны түүхэн замнал, үе үеийн алба хаагчдын хөдөлмөр зүтгэл, албаараа бахархах сэтгэл, гэр бүл, хамт олны нандин дурсамжийг гэрэл зургийн хальснаа буулган, өнгөрсөн ба өнөөдрийг холбон харуулж буйгаараа онцлог юм.
Нэгэн үеийн түүхийг өгүүлэх гэрэл зураг бүрийн цаана эх орон, ард иргэдийнхээ аюулгүй байдлын төлөө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэсэн алба хаагчдын хөдөлмөр, амьдралын түүх, мартагдашгүй дурсамж шингэсэн билээ.