ХУРДЫГ ТОХИРУУЛЖ, АЮУЛГҮЙ ЗОРЧЪЁ.
Замын хөдөлгөөний дүрмийн 12.4 дүгээр зүйлд зааснаар тээврийн хэрэгслийн хурдыг:
▪️ Суурин газарт 60 км/ц
▪️ Суурин газрын гадна 80 км/ц
▪️ Тууш замд 100 км/ц-ээс хэтрүүлэхийг хориглодог.
Гэвч зөвшөөрөгдөх дээд хурд нь тухайн нөхцөлд заавал тэр хурдаар зорчихыг хэлэхгүй. Жолооч замын нөхцөл байдал, цаг агаар, үзэгдэх орчинд тохируулан хурдаа сонгох үүрэгтэй.
Тормос гишгэсэн ч автомашин шууд зогсдоггүй.
▪️60 км/ц хурдтай үед автомашины зогсох нийт зай ойролцоогоор 36–40 метр
▪️80 км/ц хурдтай үед 55–60 метр
▪️100 км/ц хурдтай үед 80–90 метр хүрч болно.
Өөрөөр хэлбэл хурд нэмэгдэх тусам жолоочийн хариу үйлдэл хийх болон автомашин бүрэн зогсох хүртэлх зай уртасч, ослын эрсдэл нэмэгддэг.
Иймд жолооч та замын хөдөлгөөний дүрэмд заасан хурдны дээд хязгаарыг чанд мөрдөж, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг болзошгүй эрсдэлээс хамгаалахыг АНХААРУУЛЖ байна.