• Замын хөдөлгөөний дүрэм
  • Холбоо барих

АВТО ЗАМ, ЗАСВАР ШИНЭЧЛЭЛИЙН АЖИЛ ХИЙГДЭНЭ

2024-09-26
АВТО ЗАМ, ЗАСВАР ШИНЭЧЛЭЛИЙН  АЖИЛ ХИЙГДЭНЭ

УБТЗ-ын Замын 2 дугаар ангиас “Нарантуул” ОУХТ-ийн баруун урд байрлах Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, төмөр замын 407 дугаар километрийн гарам дээр 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 00:00 цагаас өглөөний 06:00 цаг хүртэл засварын ажил хийгдэх тул “Нарантуул” ОУХТ-ийн баруун уулзвараар урагш авто замыг дээрх хугацаанд түр хаах тул иргэд, жолооч Та бүхэн бусад чиглэлийн замыг сонгож замын хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.