• Замын хөдөлгөөний дүрэм
  • Холбоо барих

ЗАРИМ ЗАМУУДЫГ ХЭСЭГЧЛЭН ХААЖ, ЗАМ ЗАСВАР ШИНЭЧЛЭЛИЙН АЖИЛ ХИЙГДЭЖ БАЙНА

2024-07-19
ЗАРИМ ЗАМУУДЫГ ХЭСЭГЧЛЭН ХААЖ, ЗАМ ЗАСВАР ШИНЭЧЛЭЛИЙН АЖИЛ ХИЙГДЭЖ БАЙНА

📌Баянгол дүүрэг Энхтайваны өргөн чөлөө 10 дугаар хорооллын уулзварын урд, 25 дугаар эмийн сангийн уулзварын урд талд дулааны шугамын өргөтгөлийн ажлыг энэ оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 07 дугаар сарын 22-ны өдрийн хооронд хийж гүйцэтгэнэ

📌Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө Төв шуудангийн уулзварын урд талд зорчих хэсгийг хөндлөн сэтлэх ажлыг энэ оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 00.00 цагаас 07 дугаар сарын 22-ны өдрийн 06.00 цагийн хооронд хийж гүйцэтгэнэ

📌Сүхбаатар дүүрэг 10 дугаар хороо Их тойруу Дөлгөөн нуурын уулзвараас 100 айлын уулзвар хүртэлх авто замыг хааж дулааны шугам солих ажлыг энэ оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 00:00 цагаас 07 дугаар сарын 21-ний өдрийн 06:00 цагийн хооронд хийгдэнэ

 

👉 Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.