"ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ" ЕРӨНХИЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД УУЛЗАЛТ, ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2024-2025 оны Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан жил бүр зохион байгуулдаг “Хичээл эхэллээ” өдөрлөг уулзалтыг 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Нийслэлийн багш хөгжлийн төвийн хурлын зааланд зохион байгууллаа.
Энэхүү арга хэмжээнд Нийслэлийн хэмжээний төрийн болон төрийн бус ерөнхий боловсролын 300 сургуулийн 375 сургалтын менежер, хүүхэд хамгаалал хариуцсан багш, нийгмийн ажилтан нар хамрагдлаа.
Өдөрлөгт хамрагдсан багш нарт “Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх”, “Эрсдэлгүй ирээдүй” сэдвээр сургалтыг тус тус зохион байгуулсан.
Мөн “Миг” даатгалаас ерөнхий боловсролын сургуулийн “School police”-оор ажиллах эцэг эхчүүдэд зориулсан урт иштэй шар дарцаг 1000 ширхгийг бэлтгэж сургуулийн төлөөллүүдэд гардуулж өглөө.
Энэ хичээлийн жилд хүүхдийг зам тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр:
• School police
• Сургууль орчмын бүс
• Гараас гарт хөтөлбөр
• Эцэг эх, асран хамгаалагч нарт чиглэсэн сургалтыг үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөөд байна.