ХЯНАЛТ ШАЛГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд захирагчийн ажлын албаны даргын энэ оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 02 дугаартай удирдамжийн дагуу Монгол улсын "Авто замын тухай" хуулийн 29 дүгээр зүйл, "Төрийн хяналт шалгалтын тухай" хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Хотын инженерийн байгууламжийн хэлтэс, Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Зам тээврийн хяналтын хэлтэс, дүүргүүдийн Замын цагдаагийн хэлтэс, Нийслэлийн Замын хөгжлийн газрын Засвар арчлалтын хяналтын хэлтэс, Хотын стандарт, хяналтын газрын Дэд бүтцийн стандарт, хяналтын хэлтэс, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын холбогдох хэлтэс, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны хяналтын Төрийн бус байгууллагууд хамтран нийтийн эзэмшлийн гудамж замд тээвэрлэж буй асфальтбетон, цементбетон, хайрга, дайрга, элсийг замын зорчих хэсэгт асгаж бохирдуулахгүй байх үүднээс тээврийн хэрэгслийн битүүмжийг /бүтээлэг, тээврийн хэрэгслийг ачих хэсгийн битүүмжлэл/ шалгах, карьер, заводуудад заавар зөвлөмж өгөх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулахаар Сонгинохайрхан, Хан-Уул, Баянзүрх, Сүхбаатар, Налайх дүүргүүдэд байрших элс, хайрганы карьер, асфальтбетон болон цементбетон завод. Сонсголон, Товчооны зам, Эмээлтийн зам, Баянзүрхийн товчооны зам, Био комбинат, Шувуун фабрик, Өлзийтийн зам болон бусад замуудад хөдөлгөөнд оролцож буй ачааны автомашинуудад зохион байгуулан ажиллаж байна.