"УУСАН БОЛ БҮҮ ЖОЛООД" ХЯНАЛТ ШАЛГАЛТЫГ ЗОХИОН ЯВУУЛЖ БАЙНА
Олон Улс, Улсын болон Орон нутгийн чанартай авто замд автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор зохион байгуулах “Уусан бол бүү жолоод” арга хэмжээг хяналт шалгалтын хуваарийн дагуу энэ оны 05 дугаар сарын 12-ноос 13-ны өдрийг шилжих шөнийн хугацаанд Нийслэл болон Архангай, Баян-Өлгий, Булган, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Дорнод, Өвөрхангай, Сүхбаатар, Төв, Увс, Хөвсгөл зэрэг 12 аймгийн Цагдаагийн газар, хэлтсийн Замын цагдаагийн хэлтэс, тасгаас хариуцсан нутаг дэвсгэртээ хяналт шалгалт зохион байгуулсан.
Шөнийн хяналт шалгалтаар:
- Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил-203,
- Эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон-92,
- Эрэн сурвалжлагдаж байсан-7 хүн,
- Гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдэл-14 тус тус илрүүлж ажилласан байна.