ЖОЛООДОХ ЭРХИЙН ҮНЭМЛЭХИЙН ХҮЧИНТЭЙ ХУГАЦАА ДУУССАН ҮЕД ХЭРХЭН ЗАХИАЛАХ ВЭ?
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 17.2.Монгол Улсын жолоодох эрхийн үнэмлэхийг 10 жил байхаар заасан.
Жолооч таны жолоодох эрхийн үнэмлэхийн хүчинтэй хугацаа дуусахаас 1 сарын өмнө өөрт ойрхон байрлах нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв болон e-mongolia app-н ашиглан жолоодох эрхийн үнэмлэхээ захиалахыг зөвлөж байна.
АНХААРУУЛГА
Тээврийн хэрэгсэл жолоодох эрх нь дуусгавар болсон хүн тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 14.7.1-д зааснаар 200 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;
Жолоодох эрх нь дуусгавар болсон хүн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодвол Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 14.7.5-д зааснаар албадан сургалтад хамруулж 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулдаг болохыг анхаарна уу.