БУЛГАН АЙМАГТ “ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН НӨХЦӨЛ БАЙДАЛ” СЭДВЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Булган аймгийн Цагдаагийн газар, аймаг, сумын ГХУСАЗСЗ, Тамгын газар, Хууль, Эрх зүйн хэлтэс, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Иргэний зөвлөлтэй хамтарч “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын нөхцөл байдал” сэдвээр хэлэлцүүлгийг Булган аймгийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газрын хурлын танхимд 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр зохион байгууллаа.
Зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, тулгамдаж буй асуудал сэдвээр төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, багийн Засаг дарга, нийгмийн ажилтан, ерөнхий боловсролын сургуулийн багш, нийгмийн ажилтан, иргэдийг урьж оролцуулан хэлэлцүүлгийг зохион байгуулав.
Хэлэлцүүлгийг нээж Булган аймгийн Засаг даргын орлогч дарга Д.Жаргалсайхан, Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Л.Ганбаатар нар нээж хэлэлцүүлэг зохион байгуулж байгаад талархал илэрхийлж энэхүү төрлийн гэмт хэрэг, зөрчлийг бууруулах бодитой ажил, арга хэмжээг бид хамтдаа зохион байгуулан ажиллах талаар үг хэлж санал, бодлоо илэрхийлэв.
Хэлэлцүүлэгт оролцсон иргэд, төлөөлөгч нар санал, хүсэлтээ солилцлоо.
ХҮРЭЛЦЭН ИРЖ САНАЛ ӨГСӨН ТӨРИЙН БОЛОН ИНБ-ЫН ТӨЛӨӨЛӨЛ, ИРГЭДДЭЭ БАЯРЛАЛАА.