• Замын хөдөлгөөний дүрэм
  • Холбоо барих

ЗАМЫН ЦАГДАА

2023-05-22
ЗАМЫН ЦАГДАА

Ахмад ажилтан, цагдаагийн хошууч Ж.Алтангэрэл

Амьдралын шан татсан

Хуримын цувааг чимэлцэж

Амаржих газар өөд хурдалсан

Гэгээн агшныг дэмнэлцэж

Амьдын хорвоогийн эцэс

Сүүлчийн нүүдлийн үдэлцэж

Алаггүй үнэний цагаан зайд

Тугийн зэв шиг зогсдог

Тийм ээ би замын цагдаа...