ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБАНД ЦАГДАА ЗОХИЦУУЛАГЧААР АЖИЛЛАХ ХҮСЭЛТЭЙ ИРГЭДИЙН АНХААРАЛД
Тавигдах ерөнхий шаардлага:
• Монгол Улсын иргэн байх;
• Монгол хэлний ярианы болон бичгийн чадвартай байх; /Монгол хэл бичгийн дүрэм, үг зүй, найруулга зүйн зохих мэдлэгтэй/;
• Гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байгаагүй байх;
• Сэтгэцийн өвчин, эмгэггүй байх;
• Бүрэн дунд болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх;
• Цэргийн албыг биеэр хаасан байх;
Тавигдах тусгай шаардлага:
• Биеийн өндөр эрэгтэй 170 см буюу түүнээс дээш өндөртэй;
• Ахлагчийн албан тушаалд 30 хүртэлх насны;
• Эрүүл мэндэд тавигдах шаардлагыг хангасан байх;
• Биеийн ил харагдах хэсэгт болон биеийн хэсгийн 18-аас дээшгүй хувьд шивээс, нүүрэнд илэрхий сорви, мэс заслын оёдол болон гажиггүй байх;
• Цагдаагийн алба хаагчийн сахилга, ёс зүйг сахиж, тогтвор суурьшилтай хариуцлагатай ажиллах;
• Нөхцөл байдлыг зөв үнэлж, шийдвэр гаргах, багаар ажиллах, иргэдтэй зөв боловсон харилцах ур чадвар эзэмшсэн байх, хувийн зохион байгуулалт сайтай, ажлын ачаалал даах чадвартай байх;
• Тээврийн хэрэгсэл жолоодсон туршлагатай байх, жолооны В, С ангилалтай байх;
Албан тушаалын тодорхойлолтод заагдсан дээрх ерөнхий болон тусгай шаардлагыг хангасан, цаашид Тээврийн цагдаагийн албанд ажиллахыг хүсэж буй иргэн та доорх утсаар холбогдож бүртгэл, судалгаанд хамрагдана уу.
Холбогдох утасны дугаар: 99247771, 89214885
Дэлгэрэнгүй мэдээллийг: https://police.gov.mn/a/6559