• Замын хөдөлгөөний дүрэм
  • Холбоо барих

ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБАНД ОЛОН НИЙТИЙН ЦАГДААГААР АЖИЛЛАХ ХҮСЭЛТЭЙ ИРГЭДИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛТАД УРЬЖ БАЙНА

2024-03-11
ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБАНД ОЛОН НИЙТИЙН ЦАГДААГААР АЖИЛЛАХ ХҮСЭЛТЭЙ ИРГЭДИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛТАД УРЬЖ БАЙНА

Тавигдах шаардлага:

Бүгдийг хар балаар, өөрийн гараар бичнэ.

  1. Цагдаагийн байгууллагад ажиллах, суралцахыг хүссэн хувийн өргөдөл  /Тээврийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Б.Оюутболд танаа/
  2. Гурван үеийн түүх намтар /8 хүний/ Үүнд: Өөрийн, төрсөн эцэг, эх, эцгийн эцэг, эх, эхийн эцэг, эх, эхнэр /нөхөр/-ийн гэх өөрийн гараар дэлгэрэнгүй бичнэ/.
  3. Төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх болон жолооны үнэмлэх, /хуулбар/
  4. Бүрэн бус дунд болон бүрэн дунд боловсролын гэрчилгээ болон бакалаврын диплом /хуулбар/
  5. Сурагчийн хувийн хэрэг /хуулбар бүх хуудас/
  6. Баг хорооны Засаг даргын тодорхойлолт /хэн хэнтэйгээ хамт оршин суудаг эсэх тодорхойлолт/
  7. Ажиллаж, суралцаж байсан байгууллагын тодорхойлолт
  8. Төрийн алба хааг чийн анкет /маягт А/
  9. Зураг /4*6 хэмжээтэй 4 хувь, 3*4 хэмжээтэй 8 хувь/ зургийг уутанд хийх
  10. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд үзүүлэх /Дүгнэлт гаргуулж хариуг авч ирэх/                                                                                                Асууж тодруулах зүйл гарвал:Хүний нөөцийн  мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Ц.Ишгомбо утас-99696093