• Замын хөдөлгөөний дүрэм
  • Холбоо барих

“ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ӨДӨР-2023” ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

2023-05-01
“ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ӨДӨР-2023” ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

Монголын Хуульчдын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилготой хууль зүйн үнэгүй зөвлөгөө өгөх “Хуульчийн Про Боно өдөр-2023” өдөрлөг өнөөдөр /2023.05.01/ Жанжин Д.Сүхбаатарын талбайд 10:00-17:00 цагийн хооронд зохион байгуулагдаж байна.

Энэхүү өдөрлөгт Цагдаагийн ерөнхий газрын Хуулийн хэлтэс, Урьдчилан сэргийлэх хэлтэс, Зөрчлийн хэрэг бүртгэх газар, Бүртгэл хяналтын төв, Экологийн цагдаагийн алба, Тээврийн цагдаагийн алба, Мөрдөн байцаах алба, Нийслэлийн цагдаагийн удирдах газар, Төмөр зам дахь цагдаагийн газрын алба хаагчид мэдээлэл, зөвлөгөө өгч ажиллаж байна.

Иргэд та бүхэн өдөрлөгт хүрэлцэн ирж Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой зөвлөгөө, мэдээлэл аваарай.