• Замын хөдөлгөөний дүрэм
  • Холбоо барих

ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГЫН УДИРДАХ АЖИЛТНЫ СУРГАЛТ, ЗӨВЛӨГӨӨН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

2023-01-19
ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГЫН УДИРДАХ АЖИЛТНЫ СУРГАЛТ, ЗӨВЛӨГӨӨН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Цагдаагийн ерөнхий газраас цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны сургалт, зөвлөгөөнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг. Энэ оны удирдах ажилтны сургалт, зөвлөгөөнийг 01 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд оролцоонд суурилсан арга хэлбэрээр үр дүнтэй зохион байгуулахаар төлөвлөсөн.

Хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу өнөөдөр /2023.01.19/ Гаалийн ерөнхий газрын дарга Р.Отгонжаргал, Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг, Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын Тэргүүн Ч.Хосбаяр, Дотоод хэргийн их сургуулийн захирал, цагдаагийн хурандаа П.Батбаатар нар “Байгууллагын хамтын ажиллагаа”, Жендерийн үндэсний хорооны ажлын албаны дарга Т.Энхбаяр “Жендерийн эрх тэгш байдлыг хангах нь”, “Дэйл карнеги Монгол төв” сургалтын төв “Generation W, Z, Alpha” үеийнхний хөгжил, тэднийг удирдахад анхаарах асуудал” сэдвийн хүрээнд удирдах албан тушаалтнуудад сургалт зохион байгууллаа.

Энэ удаагийн сургалт, зөвлөгөөнд Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нар биечлэн оролцож байгаагаараа онцлог байв.

Сургалт, зөвлөгөөнд хамрагдаж буй нийт алба хаагч нартаа амжилт хүсье!

Эх сурвалж: Цагдаагийн ерөнхий газар