102 АЛБА ХААГЧ ФИЛИППИН УЛСАД 2 САРЫН ХУГАЦААТАЙ 100 ХУВИЙН ТЭТГЭЛЭГТЭЙГЭЭР СУРАЛЦАХААР БОЛЛОО
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагчдыг чадавхжуулах, нийгмийн баталгааг хангах, суралцах нөхцөл боломжийг хангах үүднээс “Филиппин Улсад англи хэлний вакумжуулсан сургалтад” суралцуулах сонгон шалгаруулалтыг Цагдаагийн ерөнхий газрын албан ёсны цахим хуудсаар дамжуулан нээлттэй зарласан.
Сонгон шалгаруулалтад нийт 183 алба хаагч суралцах хүсэлтээ гаргасан бөгөөд энэ оны 01-р сарын 17-ны өдөр сонгон шалгаруулалтыг зохион байгуулж, 102 алба хаагч тэнцлээ. Сонгон шалгаруулалтад тэнцсэн алба хаагчид ирэх сараас эхлэн Филиппин улсад 2 сарын хугацаатай 100 хувийн тэтгэлэгтэйгээр суралцах юм.
Сургалтад хамрагдаж ирсэн алба хаагчдыг дотооддоо дахин сургах, цаашид АНУ-д хар тамхи, мөнгө угаах гэмт хэрэг мөрдөн шалгах чиглэлээр мэргэшсэн мөрдөгч бэлтгэх сургалтад хамруулахаар зорьж байна.
эх сурвалж: Цагдаагийн ерөнхий газар