• Замын хөдөлгөөний дүрэм
  • Холбоо барих

ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛЫН ГЭРЧИЙГ ХАЙЖ БАЙНА

2022-11-03
ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛЫН ГЭРЧИЙГ ХАЙЖ БАЙНА

Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Нарантуул худалдааны төвийн урд замд 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 18:00 цагийн орчимд Hyundai Universe маркийн зорчигч тээврийн автобусанд явган зорчигч мөргөгдсөн зам тээврийн осол бүртгэгдсэн.

Тус ослыг үзсэн, харсан хүн байвал Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах газрын Эрүүгийн цагдаагийн хэлтсийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Гансүмбэр 90121313 дугаарын утсанд мэдээлэл өгнө үү.

Мэдээллийн нууцлалыг чандлан хадгалах болно.