• Замын хөдөлгөөний дүрэм
  • Холбоо барих

НОЦТОЙ ЗАМ ТЭЭВРИЙН ОСОЛ ГАРЧ 7 НАСТАЙ ХҮҮХЭД ХҮНД ГЭМТЛЭЭ

2021-07-05
НОЦТОЙ ЗАМ ТЭЭВРИЙН ОСОЛ ГАРЧ 7 НАСТАЙ ХҮҮХЭД ХҮНД ГЭМТЛЭЭ

Энэ оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 16:00 цагийн үед СХД-ийн 9 дүгээр хороо Баянхошууны тойргийн шинэ замд Т.Приус маркийн автомашинд явган зорчигч 7 настай хүүхэд мөргүүлж, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Эрчимт эмчилгээний тасагт хүргэгдсэн.

Явган зорчигч нь эцэг эх, асран хамгаалагчгүй ганцаараа замын хөдөлгөөнд оролцож байх үедээ осолд өртжээ.

МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 27.2.а/ дахь хэсэгт “10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд явганаар оролцуулахгүй байх үүрэгтэй” гэж заасан байдаг. Хэдийгээр хүүхэд замын гарцгүй хэсгээр гарч байгаа боловч жолооч нар Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэж заасан байдаг ба явган хүний гарцын мэдээлэх тэмдэг, хэвтээ тэмдэглэл байсаар байтал автомашиныхаа хурдыг хасаагүй нь эрсдэлийг нэмэгдүүлж байна.

Таны хүүхэд яг одоо хаана байна вэ ???

Жолооч таны гарт бусдын амь нас, хэн нэгний ирээдүй үгүй болох учиргүй юм !!!