• Замын хөдөлгөөний дүрэм
  • Холбоо барих

ЦАГ АГААРЫН АЮУЛТАЙ ҮЗЭГДЛЭЭС СЭРЭМЖЛҮҮЛЭХ МЭДЭЭ

2022-10-07
ЦАГ АГААРЫН АЮУЛТАЙ ҮЗЭГДЛЭЭС СЭРЭМЖЛҮҮЛЭХ МЭДЭЭ

Өнөө шөнө, маргааш өдөртөө нутгийн зүүн өмнөд хэсгээр ахиухан хэмжээний цас орж, цасан шуурга шуурна. Иймд зам даваа гүвээ хаагдаж, халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг онцгойлон анхааруулж доорх зөвлөмжийг хүргэж байна.

  • Онцын шаардлагагүй бол хол ойрын замд гарахгүй байх, зайлшгүй тохиолдолд замд гарах бол машин техник хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, бэлтгэлээ сайтар базаах
  • Мал сүргээ хашаа хороо, нөмөр нөөлөг газарт байлгах
  • Төөрч, осгохоос болгоомжлох
  • Цаг агаарын урьдчилан сэрэмжлүүлэг мэдээ, дохиог хэвлэл мэдээллийн хэрэгсэл, мэдээллийн бусад эх сурвалжаас тогтмол хүлээн авч, бусдад дамжуулах, айл хотлоороо хамтран бэлэн байдлыг хангах

Эх сурвалж: Ус цаг агаар, орчны мэдээ мэдээлэл