• Замын хөдөлгөөний дүрэм
  • Холбоо барих

ЦАГ АГААР, ЗАМ ОРЧНЫ НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТАЛААРХ МЭДЭЭ: /2026.02.26

2026-02-26
ЦАГ АГААР, ЗАМ ОРЧНЫ НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТАЛААРХ МЭДЭЭ: /2026.02.26

❄️Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулсаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй.  

💨Салхи Нийт нутгаар баруунаас 6-11 м/с, нутгийн өмнөд хэсгээр 14-16 м/с хүрч ширүүснэ. 

⚠️Иймд эдгээр өдрүүдэд цасан шуурга шуурч, зам даваа хаагдаж, үзэгдэх орчин хязгаарлагдаж, халтиргаа гулгаа нэмэгдэж болзошгүй тул мэргэжлийн байгууллагаас гаргаж байгаа зөвлөмжийг дагах;
📍Болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, 
📍Онцын шаардлагагүй тохиолдолд ойрын болон холын замд гарахгүй байх,
📍Зайлшгүй шаардлагаар ойрын болон холын замд гарах тохиолдолд техникийн найдвартай бүрэн бүтэн байдлыг хангаж, шатахууны нөөц, багаж хэрэгсэл, дулаан хувцас зэрэг хувийн бэлтгэлийг сайтар хангах, 
📍Замын нөхцөлд хурдаа тохируулан хөдөлгөөнд оролцох,
📍Иргэд, малчид аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын хариулгатай байлгах,
📍Өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэн, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, цаг агаарын хүнд нөхцөлд малын араас явуулахгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.