• Замын хөдөлгөөний дүрэм
  • Холбоо барих

ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАГЧ ХОШУУЧ ГЕНЕРАЛ Ж.БОЛД ТУС АЛБАНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

2021-11-12
ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАГЧ ХОШУУЧ ГЕНЕРАЛ Ж.БОЛД ТУС АЛБАНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

 

Тээврийн цагдаагийн албаны 85 жилийн ойн тэмдэглэлт өдрийг тохиолдуулан Цагдаа, дотоодын цэргийн командлагч хошууч генерал Ж.Болд тус албаны бие бүрэлдэхүүнд мэндчилгээ дэвшүүлж, алба хаагчдын үйл ажиллагаанд тулгарч байгаа хүндрэл бэрхшээл, шийдвэрлэх асуудлын талаар санал сэтгэгдлийг сонсож, зарим асуудлыг шийдвэрлэхээр холбогдох албаны хүмүүст үүрэг өглөө.

Бие бүрэлдэхүүний зүгээс удирдлагын энэхүү үйл ажиллагаанд талархаж, сэтгэгдэл өндөр байгаагаа илэрхийлж байлаа.

Монгол төрийн цагдаагийн босоо цагаан хийморь өөдөө байг