• Замын хөдөлгөөний дүрэм
  • Холбоо барих

ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГЫН АЛБА ХААГЧДЫН “САХИЛГА, ЁС ЗҮЙ, ХАРИУЦЛАГА”-ЫН ЦАХИМ ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2021-03-10
ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГЫН АЛБА ХААГЧДЫН “САХИЛГА, ЁС ЗҮЙ, ХАРИУЦЛАГА”-ЫН ЦАХИМ ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монгол Улсад Хууль зүйн салбар байгуулагдсаны 110, Цагдаагийн алба үүсч хөгжсөний 100, Дотоодын цэрэг байгуулагдсаны 99 жилийн ойн босгон дээр цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын 2020 оны сахилга, ёс зүй, хариуцлагын өргөтгөсөн зөвлөгөөнийг анх удаа улсын хэмжээнд цахимаар зохион байгууллаа.

Зөвлөгөөнийг 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр зохион байгуулж, нийт 52 байршлаас цагдаа, дотоодын цэргийн байгууллагын бүх шатны удирдах албан тушаалтнууд болон алба хаагчид оролцлоо.

Энэ үеэр сахилга, ёс зүйн зөрчлийн шалтгаан нөхцөл, түүнээс урьдчилан сэргийлэх, зарим нэгжээс авч хэрэгжүүлсэн сайн туршлагын талаарх мэдээллүүдийг танилцуулсан юм.

Мөн цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас 2021 онд дэвшүүлсэн “Удирдах ажилтны манлайлал, алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлж, аюулгүй байдал, хууль ёсны эрх ашгийг хамгаалах” нэгдүгээр зорилтыг хэрэгжүүлэх, алба хаагчдыг гэмт хэрэг, сахилга, ёс зүйн зөрчил, гэмт халдлагаас урьдчилан сэргийлэх, бууруулах, алба хаагч, ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхолд нөлөөлж буй шалтгаан нөхцөлийг арилгах зорилгоор “Харилцаа, Хандлага” аяныг 2 үе шаттай зохион байгуулах мэдээллийг танилцуулав.

Энэхүү зөвлөгөөний төгсгөлд Цагдаагийн ерөнхий газрын Дэд дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал удирдах ажилтнуудад үүрэг, ажлын чиглэл өгөхийн зэрэгцээ алба хаагч бүр түүхт ойн жилдээ мэдлэг, ур чадвараа дээшлүүлж, хариуцсан ажилдаа эзэн болж, аюулгүй байдлаа хангаж, сахилга, ёс зүйн зөрчилгүй ажиллахыг уриаллаа.

эх сурвалж: Цагдаагийн ерөнхий газар