• Замын хөдөлгөөний дүрэм
  • Холбоо барих

ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБАНЫ ШИЛДЭГ АЛБА ХААГЧИД ТОДОРЛОО

2020-12-28
ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБАНЫ ШИЛДЭГ АЛБА ХААГЧИД ТОДОРЛОО

Гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажилд идэвх зүтгэл гарган 2020 онд хамт олноо хошуучлан ажилласан харьяа газар, хэлтсийн шилдэг алба хаагчдад шагнал гардуулах ёслолын ажиллагааг өнөөдөр /2020.12.28/ Тээврийн цагдаагийн албаны хурлын зааланд цахимаар зохион байгууллаа.

Энэхүү арга хэмжээнд Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан, Тээврийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Д.Амарсайхан, Дэд бөгөөд Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа С.Жавхлантбаатар, Замын цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Дашдорж, Мөрдөн шалгах газрын дарга, цагдаагийн дарга, цагдаагийн хурандаа Н.Пүрэвсүх нар оролцлоо.

Цагдаагийн ерөнхий газрын Хөдөлмөрийн тэргүүний алба хаагчаар: “Тээврийн цагдаагийн албаны алба хаагч” Замын цагдаагийн газрын Баянгол дүүрэг дэх замын цагдаагийн хэлтсийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч С.Эрдэнэбаяр;

Цагдаагийн ерөнхий газрын ажил, мэргэжлийн шилдэг алба хаагчаар:

“Замын цагдаагийн зохицуулагч” Замын цагдаагийн газрын Хан-Уул дүүрэг дэх замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Ш.Билэгбадмарал;

“Цагдаа зохицуулагч”  Замын цагдаагийн газрын Баянгол дүүрэг дэх замын цагдаагийн хэлтсийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлагч Э.Гантөмөр;

Тээврийн цагдаагийн албаны шилдэг газар, хэлтэс: Орон нутгийн замын хяналтын хэлтсийн Гэрээт хэлтэс /гашуун сухайт/

Тээврийн цагдаагийн албаны Хөдөлмөрийн тэргүүний алба хаагчаар: Замын цагдаагийн газрын Баянгол дүүрэг дэх замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч С.Болдбаатар; Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн тасгийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Б.Сүхбат;

Тээврийн цагдаагийн албаны Ажил, мэргэжлийн шилдэг алба хаагчаар:

“Мөрдөгч” Мөрдөн шалгах газрын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Д.Бямбабат;

“Зөрчил хариуцсан байцаагч” Замын цагдаагийн газрын Сүхбаатар дүүрэг дэх замын цагдаагийн хэлтсийн зөрчил хариуцсан байцаагч, цагдаагийн дэслэгч Б.Мандахнаран;

“Захиргаа, зохион байгуулалт хариуцсан алба хаагч” Захиргааны удирдлагын газрын Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн дотоод ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Я.Соронзонболд;

“Зохицуулагч” Замын цагдаагийн газрын Сонгинохайрхан дүүрэг дэх замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн ахмад Ч.Өлзийбаяр;

“Цагдаа зохицуулагч” Замын цагдаагийн газрын Сонгинохайрхан дүүрэг дэх замын цагдаагийн хэлтсийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлагч Ц.Билгүүн;

“Хэв журмын ажилтан” Иргэний агаарын тээвэр дэх Цагдаагийн хэлтсийн Гэрээт цагдаагийн тасгийн эргүүлийн офицер, цагдаагийн ахлах дэслэгч Б.Сайндаа;

“Хэв журмын цагдаа” Төмөр зам дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлагч Г.Баярсайхан;

Монгол Улсын гавьяат тээвэрчин, Онц сэргийлэгч А.Рэнцэнгийн нэрэмжит шагналаар: Замын цагдаагийн газрын Баянгол дүүрэг дэх замын цагдаагийн хэлтсийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлагч Д.Бат-Эрдэнэ нар тус тус шалгарлаа.

Шагнал хүртсэн алба хаагчдын цаашдын ажил, хөдөлмөрт өндөрт амжилт хүсье.