• Замын хөдөлгөөний дүрэм
  • Холбоо барих

Хурд хэтрүүлэх зөрчлийн эцсийн цэг нь амиа алдах

2020-07-13
Хурд хэтрүүлэх зөрчлийн эцсийн цэг нь амиа алдах

Баяр наадмын өдрүүд шувтарч байгаа хэдий ч Улаанбаатар хотоос орох, гарах авто замын хөдөлгөөн ачаалалтай хэвээр байна. Тодруулбал, Баянзүрхийн товчооноос зүүн тийш буюу Тэрэлж, Налайх чиглэлийн зам хөдөлгөөн ихтэй байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар тээврийн хэрэгслийн жолооч, зорьчигчид хамгаалалтын бүс хэрэглэхгүй замын хөдөлгөөнд оролцох зөрчил элбэг байгаа аж. Мөн орон нутгийн замд хурдаа тааруулаагүйн улмаас эрдэнэт хүний амь эрдсэдсэн зам тээврийн осол гарсаар байна. Энэ талаар Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн Урьдчилан сэргийлэх ажил зохицуулагч, цагдаагийн дэслэгч Т.Бадамсэрээжидээс тодрууллаа.