Гурвалжингийн гүүрний доогуурх U-turn буюу хойноос урагш явж гүүрэн доогуур буцаж эргэх авто зам өнөөдрөөс нээгдлээ.
Нийслэлийн БГД ийн 20-р хороо, Гурвалжингийн гүүрний доогуурх U-turn буюу хойноос урагш явж гүүрэн доогуур буцаж эргэх авто зам өнөөдрөөс нээгдлээ. Уг авто зам нь 0.8км урттай, 2 урсгалтай, замын тэмдэг тэмдэглэл, гэрэлтүүлэг, явган хүний замыг давхар шийдэж өгсөн.
Саппоро буюу Гурвалжингийн барилгын материалын захаас Энхтайваны өргөн чөлөө рүү явахад амархан боллоо.
Нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газар