БАГА, ДУНД АНГИЙН СУРАГЧДАД ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД АЮУЛГҮЙ ОРОЛЦОХ МЭДЛЭГ, ЧАДВАР ОЛГОХ ЗОРИЛГООР БҮТЭЭСЭН "ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ОРНООР" ЦУВРАЛ НОМ, ГАРЫН АВЛАГЫГ ХҮЛЭЭЛГЭН ӨГӨХ ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО
Нийслэлийн Засаг Даргын Тамгийн газар, Нийслэлийн Боловсролын газар, "Тоёота Сэйлс Монголиа" компани, "Аригү Мeдиа" ХХК болон Тээврийн цагдаагийн албанаас хамтран замын хөдөлгөөний эрсдэлтэй бүсэд байрлах ерөнхий боловсролын зарим сургуулиудын сурагчдад зам, тээврийн ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг, дадал олгох зорилгоор бүтээсэн цуврал ном, гарын авлагыг гардуулах, тэдгээр ном, гарын авлагыг ашиглан сурагчдад хэрхэн тэдний нас, сэтгэхүйн онцлогт тохирсон үзүүлэх сургалтыг Баянгол дүүргийн Улсын тэргүүний eрөнхий боловсролын лаборатори 28 дугаар сургуулийн бага ангийн багш нар замын цагдаагийн алба хаагчидтай хамтран явууллаа. Сурагчдад хүлээлгэн өгсөн “ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ОРНООР”цуврал ном, гарын авлагын тухайд:
1-2-р ангийнханд зориулсан “Ногоон гэрлээ баярлуулаарай”,
3-4-р ангийнханд зориулсан “Зөв зорчигч хүүхдүүд”,
5-р ангийн сурагчдад зориулсан “Сургууль хүрэх аюулгүй зам ба замын цагдаа ах эгч нар” гэсэн нэртэйгээр бүтээгдсэн бөгөөд уг ном, гарын авлагыг бүтээхэд тус албанаас мэргэжил арга зүйн чиглэлээр дэмжлэг үзүүлэн "Аригү Мeдиа" ХХК-ийн чадварлаг уран бүтээлч хамт олон хийж гүйцэтгэсэн юм. Арга хэмжээний үeэр уг ном, гарын авлагыг бүтээх, хэвлэх ажилд шаардлагатай санхүүгийн дэмжлэгийг үзүүлсэн "Тоёота Сэйлс Монголиа" компанийн зүгээс Баянгол дүүргийн Улсын тэргүүний ерөнхий боловсролын лаборатори 28 дугаар сургуулийн бага, дунд ангийн сурагчдад зориулан 1500 ширхэг ном, гарын авлагыг тус сургуулийн захиргаанд хүлээлгэн өгсөн.
Сургалтын ном, гарын авлагыг ашиглан замын хөдөлгөөнд аюулгүй оролцох мэдлэг, чадварыг хүүхэд багачуудад олгосноор тэднийг зам тээврийн осолд өртөх явдлаас урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтой юм.