• Замын хөдөлгөөний дүрэм
  • Холбоо барих

УЛСЫН БОЛОН ОЛОН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМД ҮЗЛЭГ, ШАЛГАЛТ ХИЙЖ БАЙНА

2019-05-09
УЛСЫН БОЛОН ОЛОН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМД ҮЗЛЭГ, ШАЛГАЛТ ХИЙЖ БАЙНА

       Амралт, аялал жуулчлалын улирал эхэлж, олон улсын болон улсын чанартай авто замаар зорчиж буй тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчим нэмэгдэхтэй холбогдуулан замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор Зам тээвэр, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын баталсан удирдамжийн дагуу улсын болон олон улсын чанартай авто замд үзлэг, шалгалт хийж байна.

       Үзлэг, шалгалт Төв, Говьсүмбэр, Дорноговь аймгуудад энэ сарын 07-ны өдрөөс 10-ны өдрийг дуустал үргэлжлэх бөгөөд Зам тээвэр, хөгжлийн яам, Зам тээврийн хөгжлийн төв, Тээврийн цагдаагийн албаны холбогдох мэргэжилтэн нарын бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

       Үзлэгээр авто замын дагуух тэмдэг, тэмдэглэгээнүүд стандартад нийцэж байгаа эсэх, авто замын засвар арчлалт, эвдрэл, замын байгууламжуудад үзлэг хийхээс гадна зам тээврийн осол хэрэг ихээр бүртгэгддэг хар цэгүүдийн замын нөхцөл байдалд үнэлэлт, дүгнэлт өгч ажиллаж байна.