• Замын хөдөлгөөний дүрэм
  • Холбоо барих

УЛСЫН БОЛОН ОРОН НУТГИЙН ЧАНАРТАЙ АВТО ЗАМ ДАГУУ БАЙРЛАХ ТЭМДЭГ, ТЭМДЭГЛЭЛД ҮЗЛЭГ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ

2018-02-01
УЛСЫН БОЛОН ОРОН НУТГИЙН ЧАНАРТАЙ АВТО ЗАМ ДАГУУ БАЙРЛАХ ТЭМДЭГ, ТЭМДЭГЛЭЛД ҮЗЛЭГ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ

Улсын болон орон нутгийн чанартай автозамд гарч болзошгүй зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор зохион байгуулж буй "Сар шинэ-Аюулгүй тээвэр" нэгдсэн арга хэмжээний хүрээнд Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн тасгаас “хар цэг”-ийн байршилд бүртгэлтэй, осол гарч болзошгүй Улаанбаатараас Замын-Үүд чиглэлийн босоо тэнхлэгийн автозам дагуу хөдөлгөөнт эргүүл ажиллуулж, хяналт шалгалт хийхээс гадна "Саруул харгуй" ХХК-тай хамтран тус чиглэлийн автозам дагуу байрлуулсан тэмдэг, тэмдэглэгээнд үзлэг шалгалтыг хийж, хуучирч муудсанаас үүдэн харагдах байдал алдагдсан, тэмдгийн утга хандалт буруу болсон, холбогдох стандартын шаардлага хангахгүй болсон тэмдэгийг солих, засварлах, нөхөн байрлуулахаар ажиллаж байна.