• Замын хөдөлгөөний дүрэм
  • Холбоо барих

УЛААНБААТАР ХОТООС БАРУУН ЧИГЛЭЛД ОРЖ, ГАРЧ БАЙГАА АВТОМАШИНЫГ БҮРТГЭХ КАМЕРЫН ХЯНАЛТЫН СИСТЕМТЭЙ БОЛЛОО

2019-02-20
УЛААНБААТАР ХОТООС БАРУУН ЧИГЛЭЛД ОРЖ, ГАРЧ БАЙГАА АВТОМАШИНЫГ БҮРТГЭХ КАМЕРЫН ХЯНАЛТЫН СИСТЕМТЭЙ БОЛЛОО

Тээврийн цагдаагийн албанаас гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх зорилгоор “Оргил делта трейд” ХХК-тай хамтран Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг Архангайн салдаг уулзвар дээр байрлах байнгын постод Улаанбаатар хотоос баруун чиглэлд орж, гарч байгаа тээврийн хэрэгслийн улсын дугаарыг бүртгэх, мэдээлэх систем бүхий камерын хяналтыг бий болголоо.

Камержуулах ажил өнгөрсөн оны 12 дугаар сараас эхэлсэн ба уг байнгын постын дэд бүтцэд тулгуурлан тээврийн хэрэгслийн улсын дугаарыг бүртгэлжүүлэх, хянах боломжтой LPR системийн 4 ширхэг, 360 градусаар харах боломжтой 1, байнгын постын дотор хяналтын 3 нийт 8 камерын системийг хийж гүйцэтгэлээ.

Уг камерын систем нь эрэн сурвалжлагдаж байгаа тээврийн хэрэгслийн улсын дугаарыг нэгдсэн удирдлагын төвд бүртгэж мэдээлэх Тайвань болон АНУ-ын хамтарсан “Diviotec” компанийн өндөр нягтрал бүхий 5МР дүрсний нягтралтай, өдөр шөнийн цагаар автомашины дугаарыг таних зориулалт бүхий камерын системийг суурилуулан ажиллаж байна. 

 

Тус албанаас замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд олон улсын стандартад нийцсэн дэвшилтэт технологийг нэвтрүүлэн ашиглах зорилт тавин ажиллаж байгаа бөгөөд цаашид Улаанбаатар хотоос зүүн чиглэлд орж, гарч байгаа тээврийн хэрэгслийг хянах мөн адил камерын хяналтын системийг суурьлуулахаар төлөвлөж байна.