БАЯРЫН ӨДРҮҮДЭД ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХААР ХСИС-ИЙН 200 СОНСОГЧ НЭМЭГДЛЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА
Шинэ жилийн баяр, амралтын өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, иргэдийн ая тухтай зорчих нөхцлийг бүрдүүлэх зорилгоор тус албанаас “Шинэ жил-2018” нэгдсэн арга хэмжээг зохион явуулж байна.
Энэ арга хэмжээний хүрээнд тус албаны алба хаагчид бүрэн бүрэлдэхүүнээрээ мөн Хууль сахиулахын их сургуулийн 200 сонсогч нэмэгдлээр үүрэг гүйцэтгэж гудамж замын хөдөлгөөнд хяналт тавих, хяналт шалгалтыг хийж байгаа ба төв болон алслагдсан гэр хорооллын гудамж замуудад шөнийн хяналт шалгалт хийж согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, явганаар хөдөлгөөнд оролцох зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, бусад төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэн ажиллаж байна.
Жолооч та иргэдийнхээ аюулгүй, ая тухтай зорчих нөхцлийг бүрдүүлэхийн төлөө ажиллаж байгаа алба хаагчдынхаа дохио, зааврын дагуу хөдөлгөөнд оролцоорой.