• Замын хөдөлгөөний дүрэм
  • Холбоо барих

ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН ХАРЪЯА АНГИ БАЙГУУЛЛАГУУДЫН АЛБА ХААГЧ НАР “ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ”-ИЙН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2018-10-16
ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН ХАРЪЯА АНГИ БАЙГУУЛЛАГУУДЫН АЛБА ХААГЧ НАР “ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ”-ИЙН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн шинэчилсэн найруулга 11-р сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлнэ.

Үүнтэй холбоотойгоор Тээврийн цагдаагийн албанаас дүрмийг сурталчилж, таниулах чиглэлээр зохион байгуулж буй сургалтанд Цагдаа, дотоодын цэргийн харъяа анги байгууллагуудын алба хаагчдын 90 орчим хувь нь хамрагдаад байна.

Мөн бусад төрийн болон төрийн бус байгууллага, сургууль, цэцэрлэгийн багш, сурган хүмүүжүүлэгч, тээврийн хэрэгсэл ашиглан үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж байгууллагын ажилтан зэрэг иргэдэд чиглэсэн сургалтыг зохион байгуулж байгаа тул иргэн таныг мөн Замын хөдөлгөөний дүрмийн шинэчилсэн найруулгыг уншиж судлахыг зөвлөж байна.