• Замын хөдөлгөөний дүрэм
  • Холбоо барих

ЦУВРАЛ-2: ХҮҮХДИЙГ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР

2018-10-02
ЦУВРАЛ-2: ХҮҮХДИЙГ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР

Дүрмийн тайлбарыг хүргэж байна

1. Бага насны хүүхдийг тээврийн хэрэгсэл дотор удаан хугацаагаар ганцааранг нь орхиж үлдээснээс хүчилтөрөгчийн дутагдал, нарны тусгалын хэт халалтад өртөн хүүхдийн амь нас үрэгдсэн тохиолдол гадаад улс орнуудад нэлээд гарсантай холбогдуулан үүнийг зохицуулсан заалтыг зарим улс орон хууль тогтоомждоо тусган хэрэгжүүлж байна. 
Иймд дүрмийн 14.6-д "Жолооч нь тээврийн хэрэгслээ орхиж явахдаа 10 нас хүрээгүй хүүхдийг насанд хүрсэн харгалзах хүнгүйгээр тээврийн хэрэгсэлд үлдээхийг хориглоно" гэх заалт оруулсан болно.

2. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас улс орон бүрт гаргадаг зөвлөмжийг үндэслэн дүрмийн 23.8-д "Суудлын автомашинд болон ачааны автомашины жолоочийн бүхээгт 10 хүртэлх насны хүүхдийг тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөд нь тохирсон зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглана" гэж өөрчлөн найруулсан болно. 
Мөн хүүхдийн нэмэгдэл суудал, хамгаалах хэрэгсэл нь Стандартчиллын үндэсний зөвлөлөөс олон улсын ISO стандартын хүүхэд хамгаалах системд нийцүүлэн 2016 онд баталсан "Хүүхдийн нэмэгдэл суудал, хамгаалах хэрэгсэл" MNS ISO 13216-1, MNS ISO 13216-2, MNS ISO 13216-3 стандартын шаардлагад нийцсэн байх, түүнийг тээврийн хэрэгсэлд байрлуулж ашиглахдаа үйлдвэрлэгчээс тогтоосон зааврыг баримтлах тухай заалтыг дүрмийн 23.8-д мөн тусгасан болно.

3. Одоогийн мөрдөж буй дүрмээр 12 хүртэлх насны хүүхдийг мотоциклын арын суудалд тусгай бэхэлгээтэйгээр тээвэрлэхийг зөвшөөрдөг бол төслийн 23.9-ийн "е"-д "10 хүртэлх насны хүүхдийг мотоциклын арын суудалд" ямар ч тохиолдолд тээвэрлэхийг хориглохоор заасан болно.