ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛЫН ХОР ХОРИРЛЫГ ТАНИУЛАХ ҮЗҮҮЛЭН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Хүүхэд, эцэг эхчүүдэд замын хөдөлгөөнд буруу оролцсоны улмаас учрах аюул, хох хохирол болон түүнээс урьдчилан сэргийлэх арга замыг таниулсан “Үзүүлэн сургалт”-ыг анх удаа өнөөдөр /2018.09.17/ амжилттай зохион байгууллаа.
Уг сургалтын гол онцлог нь хүүхэд багачууд замын хөдөлгөөнд явган болон зорчигч хэлбэрээр оролцохдоо Замын хөдөлгөөний дүрэм зөрчвөл ямар хор уршиг дагуулдаг, зам тээврийн осол ямар шалтгааны улмаас хэрхэн гардаг, түүний улмаас хүн эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хэрхэн хохирох эрсдэлтэй байдаг талаар орлон тоглогчид жүжиглэж үзүүлсэн юм.
Учир нь Замын хөдөлгөөнд оролцогч дундаас хамгийн эмзэг нь “Хүүхэд” бөгөөд тэдэнд зам тээврийн осол, гэмтлийн хор уршиг, урьдчилан сэргийлэх чиглэлээр хэлж, ярихаас илүүтэй үүнийгээ бодитоор, танин мэдэх, үйлдлээр харуулсан нь хамгийн үр дүнтэй байлаа.
Анх удаа зохион байгуулагдсан уг сургалтыг Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Нэгдүгээр сургуулийн урд байрлах авто замыг тусгайлан бэлтгэж, тус сургуулийн 1000 орчим хүүхэд багачуудын дунд зохион явуулсан бөгөөд Японы Сумогийн их аварга Асашёрү Д.Дагвадорж, жүжигчин СТА Э.Цолмонбаяр нар үзүүлэн сургалтын үйл явцыг тайлбарлаж явуулсан нь хүүхэд багачуудад ихээхэн сонирхолтой байлаа.
Хууль зүй, дотоод хэргийн яам, Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яам, Цагдаагийн ерөнхий газар, Тээврийн цагдаагийн алба, Нийслэлийн боловсролын газар хамтран зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх, осолд орж буй хүүхдүүдийн тоог бууруулах, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд энэхүү сургалтыг зохион байгуулсан юм.
Түүнчлэн зохион байгуулагдсан сургалтыг видео хичээл болгон бэлтгэж, ерөнхий боловсролын сургуулиудад хүргүүлэх, сургалт зохион байгуулахаар ажиллаж байна.