• Замын хөдөлгөөний дүрэм
  • Холбоо барих

ЗУСЛАНГИЙН ЗАМД ЗӨӨВРИЙН ХУРД ХЭМЖИГЧ АЖИЛЛАЖ БАЙНА

2018-09-13
ЗУСЛАНГИЙН ЗАМД ЗӨӨВРИЙН ХУРД ХЭМЖИГЧ АЖИЛЛАЖ БАЙНА

Чингэлтэй дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсээс гарч болзошгүй зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, Замын хөдөлгөөний дүрмийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор зуслангийн замуудад зөөврийн хурд хэмжигч багажаар тогтмол хурд хэмжиж ажиллаж байна.

Хяналт шалгалтын үеэр 7 хоногт зөрчил илрүүлэх төхөөрөмжид 90км/цагаас дээш хурд хэтрүүлэн замын хөдөлгөөнд оролцсон 15 тээврийн хэрэгсэл, хурдыг тогтоосон хязгаараас хэтрүүлсэн 1075 тээврийн хэрэгсэл бүртгэгджээ.