ЯДАРГАА БОЛ ЖОЛООЧИЙН ДАЙСАН
Ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсоноос жолооч үүрэглэн унтаж зам тээврийн осолд орох аюулыг дагуулдаг. Шөнийн цагт удаан хугацаагаар амралтгүйгээр явсанаас жолооч нойрондоо дийлдэн, жолоодож яваа тээврийн хэрэгсэл нь зам тээврийн осолд гарцаагүй орох эрсдэлтэй.
Түүнчлэн нийт бүртгэгдсэн осол, хэргийн дийлэнх хувь нь буюу 47,6 хувь нь 19:00-06:00 цагийн хооронд буюу шөнийн цагт бүртгэгдсэн байна.
Иймд та ядарсан үедээ зайлшгүй тээврийн хэрэгсэл жолоодох шаардлага гарвал хөдөлгөөндөө зогсолт хийж, нэгэн хэвийн жолоодлогыг өөрчлөн амрах хэрэгтэй. Энэ нь заавал удаан хугацаагаар байх албагүй бөгөөд аюулгүй жолоодлого хийхэд шаардагдах анхаарлын түвшинг сэргээхэд хэдхэн минут хангалттай юм.
Энд бүр удаан амрах тухай бус, харин мэрэлийн системээ түр амраах тухай яригдаж байгаа юм. Цөөн хэдэн минут амарч, эрүүл агаараар амьсгалаад дараа нь жолооны ард суухад л унтах мюул ард хоцорно.
Туршлагатай жолооч ч гэсэн нойр нэгэнт хүрсэн л бол зогсож амардаг.
Богино хугацаанд нойр сэргэхгүй бол замаас гарч тодорхой хугацаанд амрах хэрэгтэй. Монгол улсын Зөрчлийн тухай хууль болон Замын хөдөлгөөний дүрэмд “Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглосон” заалтууд байдаг гэдгийг байнга санаж, жолоочийн үүргээ биелүүлж яваарай.