• Замын хөдөлгөөний дүрэм
  • Холбоо барих

ТАНЫ МЭДЛЭГТ: ИРГЭД, ЖОЛООЧ НАРТ "ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ"-ИЙН ЗУРАГТ ТАЙЛБАРЫГ ХҮРГЭЖ БАЙНА

2018-03-06
ТАНЫ МЭДЛЭГТ: ИРГЭД, ЖОЛООЧ НАРТ

Зөрчлийн тухай хууль нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах замаар шударга ёсны тогтолцоог бэхжүүлэх зорилготой юм.

Тус хуулийн 14.7 дугаар зүйлд "Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих" зөрчлүүдийг буюу нийт 56 зөрчлийг зааж өгсөн байна.

Дараах тохиолдолд тээврийн хэрэгсэл жолоодох эрх дуусгавар болно: ЗХАБТХ-ийн 18 дугаар зүйл

18.1.1.жолоодох эрхийн үнэмлэхийн хүчинтэй байх хугацаа дууссан;

18.1.2.жолооч тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодоход эрүүл мэндийн хувьд тэнцэхгүй нь эрүүл мэндийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон;

18.1.3.зөрчлийн оноо тогтоосон хязгаарт хүрсэн;

18.1.4.тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг холбогдох хуульд заасны дагуу хассан тохиолдлуудад жолоодох эрх дуусгавар болно.

Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын замын цагдаагийн зохицуулагч, ахлах зохицуулагч, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, хэсгийн төлөөлөгч хасна.