• Замын хөдөлгөөний дүрэм
  • Холбоо барих

Улаанбаатар-Дархан-Сэлэнгэ чиглэлийн автозамын хөдөлгөөнийг түр хугацаагаар хаагаад байна

2018-02-08
Улаанбаатар-Дархан-Сэлэнгэ чиглэлийн автозамын хөдөлгөөнийг түр хугацаагаар хаагаад байна

2 дугаар сарын 8-9 нд ихэнх нутгаар цас орж, хүчтэй цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарахыг Цаг, уур орчны шинжилгээний газраас анхааруулсан байна...

Одоогийн байдлаар Улаанбаатарас Дархан, Сэлэнгэ чиглэлийн автозамын хөдөлгөөнийг түр хугацаагаар хаасан байгаа бөгөөд Өвөрхангай, Дундговь чиглэлийн автозамуудад цас ихээр шуурч үзэгдэх, харагдах байдал хязгаарлагдсан, хальтиргаа, гулгаа ихээр үүссэн байна.

Иймд онцын шаардлагагүй тохиолдолд орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохгүй байх, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, өвлийн дугуй, шатах, тослох материалыг бэлтгэж хөдөлгөөнд оролцохыг Замын цагдаагийн албанаас анхааруулж байна.