• Замын хөдөлгөөний дүрэм
  • Холбоо барих

ЖОЛООДОХ ЭРХИЙН ҮНЭМЛЭХ ҮРЭГДҮҮЛСЭН, СОЛИУЛАХ

2017-01-01
ЖОЛООДОХ ЭРХИЙН ҮНЭМЛЭХ ҮРЭГДҮҮЛСЭН, СОЛИУЛАХ

ҮНЭМЛЭХ ҮРЭГДҮҮЛЖ ШИНЭЭР ХЭВЛҮҮЛЭН АВАХ БОЛ

Жолоочийн үнэмлэх үрэгдүүлсэн бол дараах бичиг баримтыг бүрдүүлнэ.
1.Хүсэлт
2.Иргэний үнэмлэхийн хуулбар эсхүл иргэний үнэмлэхийн лавлагаа.
3.Эрүүл мэндийн тодорхойлолт /цусны бүлэг тогтоолгосон./ 
4.Жолооны үнэмлэхний мөнгө 12500 төгрөг тушаасан баримт. /Дансны дугаар: 100900012520, Хүлээн авагч банк - Төрийн сан, Хүлээн авагч байгууллага - ЦЕГ-ын ЦЕГ-ын жолооны үнэмлэх орлого/

Жолоодох эрхийн үнэмлэх үрэгдүүлсэн тохиолдолд ажлын 3 хоногийн дотор хэвлэж олгоно.

ҮНЭМЛЭХ СОЛИУЛЖ ШИНЭЭР ХЭВЛҮҮЛЭН АВАХ БОЛ

Жолоочийн үнэмлэх хуучирч муудсан, хуучин шар үнэмлэх солиулах бол дараах бичиг баримтыг бүрдүүлнэ.

1.Иргэний үнэмлэхийн хуулбар эсхүл иргэний үнэмлэхийн лавлагаа.
2.Цээж зураг 1% /3х4см/
3.Эрүүл мэндийн тодорхойлолт /цусны бүлэг тогтоолгосон./ 
4.ЖЖолооны үнэмлэхний мөнгө 12500 төгрөг тушаасан баримт. /Дансны дугаар: 100900012520, Хүлээн авагч банк - Төрийн сан, Хүлээн авагч байгууллага - ЦЕГ-ын ЦЕГ-ын жолооны үнэмлэх орлого/
5.Хуучирч муудсан, хуучин шар үнэмлэх

Жич: Жолоодох эрхийн үнэмлэх солиулсан тохиолдолд ажлын 3 хоногт хэвлэж олгоно.