ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛЫН ДУУДЛАГА МЭДЭЭЛЭЛ, ГЭМТСЭН ХҮНИЙ ТОО 20 ГАРУЙ ХУВИАР БУУРСАН БАЙНА
Энэ долоо хоногт буюу 2018.01.15-01.19-ний өдрүүдэд Замын цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 1174 дуудлага мэдээлэл бүртгэгдсэнээс зам тээврийн ослын 909 дуудлага бүртгэгдсэн бөгөөд ослын улмаас нийт 35 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтэж бэртсэний 12 нь бага насны хүүхэд байсан байна.
Мөн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбоотой хууль тогтоомж, дүрэм журам зөрчсөн 15,000 гаруй зөрчлийг илрүүлэн хууль тайлбарлах, сануулах мөн хуулийн дагуу арга хэмжээ авч ажилласан бөгөөд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 107 зөрчлийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцон ажиллажээ.
Улсын болон орон нутгийн чанартай авто замд ноцтой зам тээврийн ослын улмаас 2 хүний амь нас хохирч, 6 хүн гэмтсэн байна. Тухайлбал: Төв, Сэлэнгэ аймгуудад хүний амь нас хохирсон ноцтой зам тээврийн ослууд гарсан байна.
Бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 16 осол, мөргөлдөх хэлбэрээр 31, үл хөдлөх зүйл мөргөсөн буюу онхолдох хэлбэрээр 4 осол тус тус бүртгэгдсэнийг шалгаж байна.
Энэ долоо хоногт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн мөн үетэй харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 9,4 хувиар, зам тээврийн ослын шинжтэй дуудлага 12,2 хувиар, гэмтсэн хүний тоо 25,7 хувиар тус тус буурсан бол хүүхэд өртсөн зам тээврийн осол 75 хувиар өссөн бөгөөд дийлэнх хувь нь тээврийн хэрэгслээр зорчиж байх үедээ осолд өртсөн байна.
Мөн алба хаагчдаас энэ сурвалжлагдаж байсан 19 тээврийн хэрэгсэл болон эзэнгүй 2 осол, хэргийг илрүүлэн ажиллажээ.